Xөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулна

Д.Тулга / Улстөр

ordon

Өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд 14.00 цагаас “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого 2015-2040” баримт бичгийн төслийг танилцуулах гэж байна.

Энэхүү танилцуулгыг тус бодлогын баримт бичгийг боловсруулах УИХ-ын ажлын хэсэг болон ЕТГ, ШУА-ын харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, мөн Сангийн яамны “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төслөөс зохион байгуулж буй юм. Танилцуулгын хүрээнд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан ажлын үе шат, явц, хамарсан хүрээ болон дээрх төслийг боловсруулсан үндэслэл, үзэл баримтлал, судалгааны аргын талаар танилцуулна. Мөн 2040 он хүртэлх Монгол Улсын хөгжилд нөлөөтэй гадаад орны хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудын талаар эрдэмтэн судлаачид, төсөлд оролцсон багийн гишүүд танилцуулга хийх ажээ. Дээрх арга хэмжээнд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдыг төлөөлж, УИХ-ын гишүүд, ажлын хэсэг, яамд агентлагийн төлөөлөгчид оролцоно. Дашрамд дурьдахад УИХ-ын даргын 2014 оны 60 дугаар захирамжаар дээрх төслийг боловруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчдаар УИХ дахь намын бүлгийн ахлагчид оролцсон юм.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.