Бөхийн нэрт тайлбарлагч Ш.Чанрав агсны дурсгалын хөшөө босгоно

Д.Тулга / Спорт

chanrav

Монгол улсын гавъяат тамирчин, Бөхийн төрлийн анхны дэлхийн аварга, Монгол Улсын начин, бөх тайлбарлагч Шагдарын Чанрав агсны дурсгалд зориулан хөшөө босгохоор болжээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Хүрээ марал суманд төрсөн бөгөөд 1979 оны улсын наадамд тав давж начин цол хүртсэн байна. Ард олондоо “агуу тайлбарлагч” гэдгээрээ үнэлэгджээ.

Тэрээр 1978 онд улсын багшийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд 1978 -1985 онд самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1989-1999 онд мөн самбо бөхийн улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байв.

chanrav

1977 оноос бөхийн тайлбарлагчаар насан эцэстлээ ажиллажээ. Ш.Чанрав 1973 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1974 онд мөн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн байна. Энэ амжилтаараа Монгол улсын гавъяат тамирчин цол хүртжээ. Монгол бөхийн нэрт тайлбарлагч, гавьяат тамирчин Ш.Чанрав агсны дурсгалыг мөнхжүүлэх үйл хэргийг түүний гэр бүл, найз нөхөд, шавь нараас нь санаачлан эхлүүлжээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.