“Фруто НяНя”-ийн талаар гомдол мэдээлэл ирээгүй гэв

Д.Тулга / Эрүүл мэнд

Сүүлийн үед цахим сүлжээ болон зарим мэдээллийн веб сайтаар “Фруто НяНя” жүүс муудсан байсан, хүүхдийн кашнаас хорхой гарсан, чанарын шаардлага хангахгүй байгаа гэх мэдээлэл цацагдсан. “Фруто НяНя” нь манай эцэг эхчүүдийн хүүхэд багачууддаа авч хэрэглэдэг хамгийн түгээмэл бүтээгдэхүүн билээ. Тиймээс энэ бүтээгдэхүүний талаарх таагүй мэдээлэл хэр үнэн бодит эсэхийг тодрууллаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэвлэл мэдээллийн албаны ажилтан н.Даариймаа хэлэхдээ “Бимекс Холдинг”-той холбоотой болоод бүтээгдэхүүнийх нь талаар ямар нэг зөрчил, гомдол санал мэргэжлийн хяналтын байгууллагад ирээгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард “Бимекс Холдинг”-ийн өөрсдийн санаачлагаар арав гаруй бүтээгдэхүүнд нь хяналт шалгалт хийсэн. Ингэхэд ямар ч зөрчил илрээгүй. Хэрэглэж болох бүрэн боломжтой гэдэг нь тогтоогдсон. Одоог бүтээгдэхүүний зөрчил илэрлээ гэх гомдол санал ирээгүй” гэв.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.