Япон улстай худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нөхцөл бүрдлээ

Д.Тулга / Улстөр

saihanbileg

Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Японы парламентаар батлагджээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч 2-р сард гадаад улс дахь анхны айлчлалаа Япон улсаас эхлүүлж, амжилттай өндөрлүүлсэн билээ. Айлчлалын хүрээнд шийдсэн хамгийн чухал асуудал нь сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хэлэлцсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсны ач холбогдлыг талууд “Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцтай холбоход чухал ач холбогдолтой” хэмээн үнэлээд байгаа. Өчигдөр энэхүү түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд аваачих юм. Гэрээ байгуулагдсанаар Монголын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид Японтой эдийн засгийн бүх талаар хамтран ажиллах үүд хаалга нээгдэх юм. Манай улсын эдийн засгийн хувьд ч өндөр ач холбогдолтой гэрээ. Газар тариалан, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг Японы хөрөнгө оруулалт, өндөр технологиор Монголд боловсруулаад нэмүү өртөг шингээж Японы зах зээлд гаргах боломжтой. Нөгөөтэйгүүр гэрээ яригдаж эхлэхэд Японоос орж ирдэг автомашины үнэ хямдрах, үйлдвэрээс гараад 0-3 жил болсон автомашин татваргүй болж тухайн улсынхаа зах зээл дэхь үнээр борлуулагдах зэрэг боломжууд нээгдэх талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.