Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Бертранд Бадре Монголд айлчилна

Д.Тулга / Улстөр

ailchlal

Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банк группын Санхүү хариуцсан захирал Бертранд Бадре Монголд анхны айлчлалаа хийхээр өнөөдөр манай улсад ирж байна. Ноён Бадре айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Д.Эрдэнэбат нартай уулзахаас гадна хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж Дэлхийн банк групп Монголын хөгжилд үзүүлж байгаадэмжлэгээ хэрхэн цааш үргэлжлүүлэх тухай харилцан ярилцана. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл явцтай танилцах юм. Тухайлбал, Тогтвортой амьжиргаа төсөл, Хөдөөгийн боловсролын хөгжил төсөл, Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл, мөн Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа салхин сэнсний Салхит төсөл бөгөөд эдгээр төслийн үйл явцтай ноён Бадре танилцах юм.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.