Чөлөөт бөхийн холбоо мэдэгдэл хийнэ

Д.Тулга / Спорт

6756Өнгөрсөн лхагва гаригт чөлөөт бөхийн хүрээнийхэн, дасгалжуулагчид болон шигшээ багийн тамирчид нэгдэн “Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо” байгуулснаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийсэн.

Тус хурлаар МЧБХ-ны ээлжит бус их хурал хуралдуулах зэрэг асуудлыг хөндсөн шаардлагыг тус холбоонд хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариу авах өдөр өнөөдөр болж байна. Харин Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр 11.00 цагт болж байгаа үйл явдлууд болоод шаардах бичгийн хариу мэдэгдэл хийхээр хэвлэлийн хурал зарлажээ.

Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван тамирчнаа хуурамч визний асуудлаас болж оролцуулж чадаагүй явдлыг дасгалжуулагчид болоод тамирчид холбогдох хуулийн байгууллагад нь хандаж тун удахгүй тодорхой болох гэж байгаа тухай мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар МЧБХ-г тойрсон олон сэдэв хөндөгдөж, тус холбоог тэргүүлж буй их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг дүрэм зөрчиж ерөнхийлөгч болсон, холбоог удирдах хугацаанд ёс зүйн болон санхүүгийн алдаа дутагдал гаргаж байсан гэх асуудлыг дасгалжуулагч, тамирчид дэлгэж байсан.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.