Улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн сая, тэрбум төгрөг татварын байцаагчдын гарын салаагаар урсаж байна вэ

Д.Тулга / Эдийн засаг

tatwar

-25.5 САЯ ТӨГРӨГ ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ДАМЖУУЛАН АВЧ, ТУС КОМПАНИД “ТАТВАРЫН ӨРГҮЙ” ГЭСЭН БИЧИГ ХҮРТЭЛ ГАРГАН ӨГЧЭЭ-

Эдийн засаг хямарч, дээр дооргүй хэмнэх, танах горим руу шилжиж байна. Гэтэл улсын төсвөөс тэр тусмаа татварын мөнгөнөөс хумслагчдын хэрэг буурахгүи байгаа нь нууц биш. Төриин албанд шургалж, амар хялбар аргаар эрх мэдлээ урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завших явдал гарсаар байна. Тухайлбал, саяхан Баянгол дүүргийн татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт статистикийн тасгийн дарга Н.Буянжаргалыг албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэдгийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоожээ. Түүний хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Тэрбээр тасгийн дарга болсныхоо дараа буюу 2009 оноос эхлэн өөрийн ажилладаг Баянгол дүүргийн татварын хэлтсийн данснаас аж ахуйн нэгж болон нэр бүхий компаниин дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж хувьдаа завшсан гэнэ.

Тэрбээр эхнэр Х-гиинхээ үүсгэн байгуулсан компанийн дансанд 2010 оны хоёрдугаар сард 39, мөн оны 11 дүгээр сард 15,2011 оны хоёрдугаар сард 39 сая төгрөг шилжүүлэн авчээ. Мөн Н.Буянжаргал нь найз П-ийнхээ данс руу 2009 оны 11 сард 37 сая төгрөг шилжүүлсэн аж. Түүний хууль бус үйлдэл үүгээр ч зогсоогүй байна. Татварын өртэй нэгэн компанийн удирдлагаас 25.5 сая төгрөг эхнэрийнхээ компаниар дамжуулан авч, тус компанид "Татварын өргүй" гэсэн бичиг хүртэл гарган өгчээ. Энэ мэтээр ганцхан татварын тасгийн дарга ийм олон сая төгрөгийг ойр тойрныхоо хүмүүсийн данс руу шилжүүлсэн нь олны гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ганцхан дүүргийн тасгийн газрын дарга ийм хэмжээний мөнгө завшиж болдог юм бол дүүргийн дарга, Нийслэлийн болон газрын дарга нар яадаг гэсэн үг вэ гэсэн эргэлзээ төрж байгаа юм. Хувийн бизнес хийхээсээ илүү төрийн албанд орохыг хүсэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгддэгт нэг их гайхаад байхааргүй мэт. Хувийн бизнес хийж байхаар энэ мэтээр Ашиг сонирхлын зөрчлигйн тухай хуулийн дагуу төрийн албанд орохдоо “ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн маягт бөглөөд ордог нь нэр төдий зүйл гэдэг нь ч харагдах биз. Үнэн чанартаа хувийн бизнес хийснээс илүү төрөөс мөнгө олж болдог учраас төрийн алба хаших нь “хаданд” гарч авлигын их хэмжээний мөнгө араасаа дагуулдаг нь нууц биш. Нэг жилд дунджаар 50 гаруй сая төгрөгийг улсаас цалин авч байгаад өөрийн болгоно гэдэг амархан болохоор л тэр биз. Тасгийн даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа юм байна. Дээрх гэмт хэргийг гарахад хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс иржбуй албан бичиг, хүсэлтийг нэг бүрчлэн бүртгэдэггүй, хэлтсийн удирдлага, тасгийн дарга нарын байнгын хяналт шалгалт хангалтгүй байдаг гэнэ. Нөгөө талаар албан хаагч ямар материал хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар мэддэггүй, татварын программд нэмэлт мэдээлэл засвар оруулах эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн талаар худал мэдээ, мэдээлэл оруулдаг, татварын илүү төлөлттэй аж ахуйн нэгжийн илүү төлөлтийг татвар төлөх гэж буй өөр аж ахуйн нэгжийн татварт суутгаж тооцдог зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна. Мөрдөн байцаагчдын ярьж байгаагаар бол өөрийн ойр тойрныхондоо дансаар шилжүүлсэн мөнгө нь“'баримтаар нотлогдож байгаа ч ямар аж ахуйн нэгжийн татварын өрийг бусад аж ахуйн нэтж рүү шилжүүлсэн гэдэг нь нарийн тогтоогдохгүй байгаа гэнэ. Үүнээс үзэхэд дээрх хэрэг нь зөвхөн нотлох баримтаар цаасан дээр баталгаажсан үйлдлүүд нь гэсэн үг аж. Тэгэхээр тасгийн даргьщ дансны бус аргаар хувьдаа завшсан байж болох хэдэн төгрөг бийг тогтоож чадахгүй байгаа аж. Иймээс дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр арга хэмжээг авахыг тус дүүргийнхэнд сануулсан байна. Энэ нь дан ганц Баянгол дүүрэгт гардаг зөрчил биш аж. Нийслэлийн бүх дүүргүүдэд ийм зөрчил гардаг гэдгийг хуулийнхан хэлж байгаа юм. Тэгэхээр татварын байцаагч нарын гарын салаагаар Улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн сая, тэрбум төгрөг урсаж буйг таах аргагүй юм.

Тус дүүргийн татварын хэлтсийн мэдээлэл, бүртгэл хариуцсан ажилтнууд аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн талаар худал мэдээлэл оруулдаг нь ч тогтоогдсон байна. Тэдгээр хүмүүсийн нэг нь Н.Буянжаргал байсан гэдгийг эх сурвалжууд бас хэлж байна. Татвараа илүү төлсөн юмпаниудын мөнгөнөөс өөр гампанийн татвар төлөлтийн зүртгэлд авч бүртгэж байсан нь мөн нотлогдож байгаа ажээ.

Хагас жилийн өмнө гатварын байцаагчид эөрсдийгөө хоёр тэрбум аруй төгрөгөөр шагнаж, урамшуулсан гэх асуудал олны эгдүүцлийг хүргэж, гэдний булхай луйврыг дэлгэн гавьж байсан билээ. Тэгтэл гэдний урамшууллын мөнгө нь хоёр тэрбум биш бүр дөрвөн тэрбум төгрөг болохыг АТГ-ын шалгалтаар тогтоосон байдаг. Энэ тухай аль дүүргийн хэн гэдэг эрх мэдэлтэн хэдэн сая, тэрбум төгрөгийг урамшуулал нэрээр өөртөө олгож байсан жагсаалтыг ч манай сонин тухайн үед нь олон нийтэд дэлгэж байсан. Хамгийн гол нь энэ их хэмжээний урамшууллын мөнгийгхэн авч байсан бэ гэдгийг тодруулах, сайтар шалгах шаардлага гарч байсан. Улсын төсөвт буцаан төлүүлэх арга хэмжээ шийдвэрүүд ч тухайн үед гарч байв. Гэвч тэр их хэмжээний мөнгийг буцаан төсөвт төвлөрүүлсэн эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс гэхэд 574 сая төгрөг, мөн 200 саяыг нь Татварын ерөнхий газар руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахпах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байдаг. "Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д урамшууллын 60 хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлэн захиран зарцуулахаар зохицуулсан нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ажиллаж байсан билээ. Энэ бас л иргэдийн татвар төлөгчдийн мөнгө. Татварынхан ийм маягаар төсвийн мөнгөнөөс хумсалж байгаа нь олон нийтийн хардлага, эсэргүүцлийг төрүүлэхээс хэтэрхгүй байгаа юм. “Аж ахуйн нэгжийн татвар төлөх бүртгэлийг буруу хийнэ", "Татварын өргүй” гэсэн бичиг хийж авлига авна”, ”Дараа төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн” хэмээн өөрсөндөө урамшуулал олгоод байхад төсөвт төвлөрөх ёстой мөнгө хэд байсан хичнээн нь дутсан гэдгийг мэдэж, тооцоолж чаддаггүй нь хачирхалтай.

Харин ард олон төлөх ёстой мөнгөө төлөөд л нуруун дээрээ хамаг ачааг үүрсээр явна. Жил гаруйн өмнө Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Гансүх нарын хүмүүсийг хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан билээ. Ч.Гансүх нь хууль бусаар хөрөнгөжиж, 17 тэрбум төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгийг угааж, нууц амраг О.Бямбасүрэн, хүү Ч.Ганзулынхаа данс руу шилжүүлсэн байсныг хуулийн байгууллагынхан илрүүлэн шалгасан юм. Шүүхээс Ч.Гансүхэд 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулж байв. Түүнчлэн хууль бусаар олсон 2 тэрбум 845.309.193 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Энхбатыг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэн 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулсан байдаг. Мөн хууль бусаар олсон 592 сая 835.500 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр, 50 сая 41.300 төгрөгийг гаргуулж Татварын Ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ мэт хэргүүдээс харахад л татварын байцаагч нар төсөв төвлөрүүлэх их мөнгөн дээр сууж өөрийн дураар завшиж суудаггүй гэх баталгаа байхгүй юм. Эцэст нь иргэдийн амин зуулга амьжиргаа доройтож буй. Харин тэр их мөнгийг тэрбум тэрбумаар нь халааслаад суудаг татварын зарим нэг ажилтнууд баяжиж, хэдэн жилийн ялаар шийтгүүлээд өнгөрч байна.

Л.МАРГАД

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.