Г.Нандинзаяа олимпийн эрхээ авлаа

Д.Тулга / Спорт

nandinzayaАНУ-д болсон буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд 106 тамирчин өрсөлджээ. Энэхүү тэмцээнд Олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа дөрөвдүгээр байрт шалгарч, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Тус төрөлд Сербийн тамирчин, дэлхийн цомын аварга Андре Арсович тэргүүлсэн бол Хорватын буудагч олимп, дэлхийн медальт Шнезана Пежчич, Данийн тамирчин дэлхийн залуучуудын аварга Стейн Нилсен нар удаалжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө тус тэмцээний спорт гар бууны 25 метрийн төрөлд аварга болсон Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дахин медаль хүртсэн байна. Тэрээр тэмцээний хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль зүүлээ. Энэ төрөлд нийт 91 буудагч өрсөлдсөнөөс Болгарын тамирчин Бонева Антонита тэргүүлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.