АН-2 онгоцоор Хөвсгөлийн тайгад ч хүрч байжээ

Д.Тулга / Орон нутаг

"НИСЭХ ХҮЧИН-90 ЖИЛ" ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

ongots

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд шуудангийн АН-2 онгоц хүрэлцэн ирсэн агшныг 1968 онд гэрэл зургийн хальснаа буулгажээ. 1980-аад оноос өмнө АН-2 онгоцоор дотооддоо 160 гаруй сум суурин, хот руу шууд нислэг хийдэг байжээ. 12 хүний суудалтай тухайн үвдээ ард түмэн царцаа ногоон гэх болсон уг онгоц нь хөөрөхдөө богино зайд эрчээ авдаг учраас Монголын нөхцөлд тохирсон онгоц байжээ.

Монголд иргэний нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан "Нисэх хүчин-90 жил" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ. Гэрэл зургаас гадна үе үеийн нисэгчдийн хэрэглэж байсан малгай, цүнх, газрын зураг зэргийг дэлгэн тавьжээ. "Нисэх хүчин-90 жил" ирэх зургадугаар сарын 2-ныгхүртэл үргэлжлэх аж. 1924 оны Ардын Их Хурлаас тусгаар тогтнолоо бэхжүүлж, батлан хамгаалах салбараа хөгжүүлэхийн тулд даруй нисэх онгоцтой болох шаардлагатай гэсэн шийдвэр гарчээ. Тухайн үед тусгаар тогтнолоо дахин зарлаад гуравхан жипийн нүүрийг үзэж байсан учраас эдийн засгийн байдал хүндхэн байжээ. Тиймээс онгоц худалдан авахын тулд иргэдээс хандив цуглуулахаар болжээ. Иргэд улсдаа онгоц худалдан авахын тулд өөрсдөдөө байсан алт мөнгөн эдлэлээс авахуулаад мал ч бэлэглэж байжээ. Булган аймгийн лам Наваан хамгийн их хандив буюу 500 адуугаа онгоц худалдан авахад зориулан бэлэглэсэн удаатай. Ийнхүү ард түмнийхээ хөрөнгөөр худалдан авсан анхны онгоц болох ЗХУ-д үйлдвэрлэсэн зургаан хүний суудалтай ''Ю-13”-ыг 1925 оны тавдугаар сарын 25-нд А.А.Лапинаар удирдуулсан Оросын дөрвөн нисэгч Улаан-Үдээс жолоодон ирж, Консулын дэнж дэх бэлтгэгдсэн талбайд газарджээ. Ийнхүү Монголын нисэх хүчний түүх эхэлжээ.

ongots

Монголын анхны нисэх буудал Консулын дэнж буюу одоогийн Баянзүрх дүүрэг дэх Цэргийн кпиникийн төв эмнэлгийн ардхан 1925 онд байгуулагджээ. Анхны онгоцыг хүлээн авснаас хойш сарын дараа нэмжховр ч “Ю-13" онгоцтой болжээ.

ongots

Төв аймгийн Алтанбулаг сумын Бөхөг Цагаан Толгой хэмээх газар руу 1935 онд нисэх буудлаа шилжүүлэхдээ дэргэд нь онгоц засварын төвийг байгуулжээ. Эхэндээ жижиг эд анги, бүхээгийн жижиг гэмтлийг засдаг байсан бол 1964 онд тус засварын газрыг өргөтгөн шинээр ашиглагдах болсон "АН-2" онгоцонд их дунд засвар, “И/1-14”, “АН-24" онгоцонд хөдөлгүүр солих болон урсгал засвар үйлчилгээг хийдэг болжээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:05


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.