Оюутолгойн хэлэлцээр Монголын зээлжих зэрэглэлийг сайжруулна гэжээ

Д.Тулга / Эдийн засаг

oyutolgoiЭнэ сарын 18-ны өдөр “Оюутолгой” ордыг өргөтгөх хэлэлцээрт Монголын албаны хүмүүс болон дэлхийн уул уурхайн томоохон групп “Рио Тинто”-гийн төлөөлөгчид гарын үсэг зурсан. Энэ талаар гадныхан Монголын хувьд олон нааштай боломжуудыг олж харж буйгаа мэдээлсээр байна. Тухайлбал, Лондоны эх сурвалж “Энэ хэлэлцээр 30 гаруй жил ашиглах нөөцтэй “Оюутолгой” ордын гүний уурхайн ажлыг эхлэхэд хоёр талын аль аль нь бэлэн байгаагийн илрэл юм” хэмээжээ.

“Fitch Ratings” агентлагийн шинжээч Андрей Феннел хэлэхдээ “Уг хэлэлцээр Монголын эдийн засгийг тогтвортой байдлын замд нь оруулна. Энэ гэрээ Монголын сул байгаа зээлжих зэрэглэлийг сайжруулж, эрс багассан гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээс гадна дахин санхүүжүүлэх эрсдэлүүдийг багасгана гэж бид найдаж байна” гэжээ. Өмнө нь “Fitch Ratings”-ээс “Оюутолгой” маш их хэрэгцээтэй байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, Монголын уул уурхайн салбар дахь боломжуудыг хөрөнгө оруулагчид эргэн харахад түлхэц болно гэж мэдэгдэж байсан билээ.

Энэхүү хэлэлцээр хийгдсэнээр агшин зуурт ямар нэгэн үр нөлөө гарахгүй. “Оюутолгой” Монголын зөвлөлөөр батлуулахаар 5.4 тэрбум долларын өртөг бүхий гүний уурхайн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг гаргаж өгөх ёстой гэж харж буй юм байна. Азийн хөгжлийн банкны мэдэгдсэнээр, Монголын эдийн засаг энэ онд ердөө 3-хан хувиар өсөх хандлагатай байгаа бөгөөд “Оюутолгой” үүнийг төдийлөн өөрчилж чадахгүй. Гэхдээ тус ордын талаарх зөвшилцөл 2016 онд Монголын эдийн засгийг тав хүртэл хувиар өсгөж магадгүй гэжээ.

Хөгжингүй улсуудын хувьд ДНБ таван хувиар өсөхийг өндөр өсөлтөд тооцдог бол Монгол шиг 12 тэрбум доллараар эдийн засаг нь хэмжигддэг харьцангуй жижиг улсын хувьд ийм хувиар өсөх нь олдсон боломжуудыг алдсан гэсэн үг хэмээсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.