Т.Санчир “PBA 2k” видео тоглоомд багтжээ

Д.Тулга / Спорт

Сагсан бөмбөгийн спорт сонирхогч хэн бүхэн “NBA 2k” видео тоглоомд шинээр нэмэгдэж буй тамирчдыг анхааран ажиглагдаг. Тэгвэл уг тоглоомд Монголын анхны мэргэжлийн тамирчны статустай Т.Санчир багтсан байна.

Филиппиний РВА лигийн “Барангая Жинебра” багийн тоглогч Т.Санчирыг NBA 2k видео тоглоомд албан ёсоор багтаажээ. Тэрбээр энэ тухай фэйсбүүктээ “Арай царайлаг хийчихсэн байна” хэмээн хошигносон байна. Монголын анхны мэргэжлийн тамирчны статустай тоглож буй Т.Санчирын хувьд ийнхүү чансаагаараа хоёрт бичигддэг РВА лигийн NBA Game 2k видео тоглоомын нэг хэсэг болж байна. Магадгүй ирэх намраас худалдаанд гарах NBA 2K-ийн шинэ видео тоглоомд Т.Санчирыг харж болох юм.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.