Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал Монголд болно

Д.Тулга / Эдийн засаг

“АСЕМ-Монгол улс-Сэргээгдэх хүчний өлгий нутаг” олон улсын хурал энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аж. 2012 онд Лаос улсад болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах” зэрэг нэн чухал ач холбогдолтой болохыг албаны хүн тодотгон хэллээ. Бельги улсын Брюссель хотноо 2014 оны 4 сард болсон Ази-Европын орнуудын ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол улсыг төлөөлөн оролцсон ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурлыг Монголд зохион байгуулах санал тавьсны дагуу энэ жил манай улсад зохион байгуулагдахаар болсон байна. Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн бүхий 100 гаруй зочид төлөөлөгчид оролцох аж.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.