Залуу сагсан бөмбөгчид эхний хожлоо авлаа

Д.Тулга / Спорт

sags

Монголын сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийхээр Эрхүү хотыг зорьсон билээ. Тэд эхний тоглолтоо Эрхүү хотын хоёрдугаар шигшээ багтай хийж, 59:50 онооны харьцаагаар хожсон байна.

Түүнчлэн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17 цагаас Политехникийн их сургуулийн багтай тоглоно. Эрхүү хотноо болж буй энэ нөхөрсөг тоглолт манай баг тамирчдын дараа дараагийн тэмцээнүүдэд туршлага болж байна гэж эх сурвалжууд мэдээлэж байна. Учир нь “Универсиад 2015” наадамд манай баг топ багуудтай нэг хэсэгт багтсан байна. БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сард Дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадам болно. Монголын оюутны спортын холбоо энэхүү наадамд 12 төрөлд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Манай сагсанбөмбөгийн эрэгтэй баг ОХУ, Монтенегро, Швед, Канад, Мексикийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтжээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.