Германы Бавари мужийн Хууль зүйн сайд Монголд айлчилна

Д.Тулга / Эдийн засаг

ursulaЭнэ жил Монгол Улс Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд 1995, 1998, 2001 онд байгуулсан хоёр талт хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож буй билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, Төрийн сайд асан, профессор Урсула Мэннле, ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийх юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Хууль зүйн яам, Бавари муж улсын Хууль зүйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, Монгол Улсын Засгийн газар, Ханнс-Зайделийн сангийн хооронд 2001 онд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.