ФОТО: Porsche World Roadshow Монголд зохион байгуулна

Д.Тулга / Орон нутаг

Герман улсын алдарт Porsche автомашины брэнд Монголд албан ёсоор худалдаалагдаж эхлээд ердөө дөрвөн сарын дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 07-14-ны өдрүүдэд Porsche World Roadshow арга хэмжээг Sky Resort цогцолборт зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд Porsche AG болон Porsche Улаанбаатар төв нь хурд хүчин чадалтай, спорт загварын хамгийн сүүлийн үеийн бүх загварын 22 автомашиныг Монголын бүх хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон сонирхогчдод зориулж Герман улсаас авчраад байгаа. Түүнчлэн Porsche World Roadshow нь 250 гаруй хүндэт зочин болон оролцогчдод бүтэн нэг өдрийн турш тэдгээрийг тусгайлан байгуулсан тойрог замд турших, мөн бартаат замаар аялах боломжийг олгох юм.

Монголд урьд өмнө зохиогдож байгаагүй тус арга хэмжээнд Porsche компанийн Ази номхон далайн бүсийн захирал ноён Мартин Лимберт хүрэлцэн ирж оролцоно.

Тансаг ангиллын авто зах зээлд тэргүүлэгч Германы “Volkswagen” компанийн Porsche бренд нь Монголын зах зээлд орж ирсэн хамгийн анхны спорт загварын тансаг автомашины бренд юм. “Volkswagen” гэдэг нь “Ард түмний унаа” гэсэн утгатай герман үг бөгөөд энэ утгатай холбогдуулан Монгол дахь Porsche-ийн салбар хариуцсан захирал Жэйсон Брүүм брендийн нээлтийн үеэр “Монгол улсын эдийн засгийн цаашдын боломжийг бид өөдрөгөөр харж буй учраас салбараа байгуулж, танай улсын зах зээлд нэвтрэхээр болсон” хэмээн тайлбарлаж байсан билээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:05


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.