Арабын Нэгдсэн Эмират Улсад нэг сая толгой малын мах экспортлоно

Д.Тулга / Эдийн засаг

mahМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Абу Даби хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлсэн билээ. Энэ үеэр тус улсын бизнесийн төлөөллүүд манай улсад хөрөнгө оруулахаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд тус хотод ажиллах үерээ АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахян, тус улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Заед Ал Нахян нартай уулзалт хийсэн байна.

Тус улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдаас дотоодыг хамгаалах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ярилцжээ.

АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзах үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид Монголд очихоо илэрхийлжээ. Энэхүү уулзалтын үеэр Монголоос тус улсад нэг сая толгой малын мах экспортлохоор болсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭmah


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.