БИДНИЙ ТУХАЙ: Оюутолгойн хоёр жил үргэлжилсэн маргаан зогслоо

Д.Тулга / Эдийн засаг

Оюутолгойн гэрээ манай улсын төдийгүй олон улсын анхаарлын төвд байсан. Учир нь асар их баялагтай манай улсын хувьд гадны хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтран ажилладаг болохыг олон улсын хэвлэлүүд ажиглаж байлаа. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдмагц энэ талаар гадны хэвлэлүүд онцолжээ. Тухайлбал, “Financial review”-ийн нийтлэлч Тони Бойд Оюутолгойн гэрээний талаар бичсэнийг товчлон хүргэж байна.

-МОНГОЛЧУУД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЯАЖ ХАНДДАГАА ХАРУУЛСАН-

“Оюу Толгойн далд уурхайн өргөтгөлд зориулсан 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт маш чухал эргэлт болсон. Өнгөрсөн оны 10 сард Лондон хотод Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Рио Тинто”-гийн захирал Жакын гэрт зочилж оройн зоог барьсан юм. Тэд ил зуухны дэргэд Оюутолгойн талаар ярилцсан нь хоёр жилийн турш маргаантай байсан Оюутолгойн сөрөг хэлэлцүүлгийг зогсоохын эхлэл болж чаджээ.

Оюу Толгой нь Монголын ДНБ-ий 30 орчим хувийг бүрдүүлдэг учир монголчууд 2012 оноос хойш сайн гэрээ хэлцэл байгуулах ёстой гэсэн хандлагатай байв. Олон талт оролцогч талуудын дарамт шахалтаас болж Оюутолгойн асуудлаар “Рио Тинто”-д хатуухан байр суурьтай хандлага гаргах болсон. Монголчууд хатуу шаардлагууд тавьж эхэлсэнээр дэлхийн уул уурхайн акулуудын нэг “Рио Тинто” алт болон зэсийн далд уурхайг шууд зогсоосон юм. Далд уурхай нь маш чухал ач холбогдолтой байсан.

Нийт алт болон зэсийн ордын 80 орчим хувь нь газар дор байдаг бөгөөд монголчуудын энэ үйлдэлд ийм хүнд хариу барьсан. Энэ нь дэлхий дахинд монголчуудыг гадаадын хөрөнгө оруулагчдад яаж хандаж байгааг харуулсан явдал болов. Монголын засгийн газар төсвөө бүрдүүлэхийн тулд БНХАУ-ын гадаад валютын төлбөрт найдсан юм. БНХАУ эхний шатанд валютын нөөц болгож 500 сая ам.доллар өгсөн бөгөөд сүүлдээ 2 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн юм. Хятад улс Оюутолгойн бүтээгдэхүүний 95 хувийг хангадаг учир үүнд хувийн ашиг сонирхол ч явж байсан гэж болно.

-Ч.САЙХАНБИЛЭГ АЛСЫГ ХАРСАН-

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Вашингтоны Жоржтауны их сургуулийг дүүргэсэн. Түүний хүндэлж биширдэг хүн нь Сингапурыг үндэслэгч Лий Куан Юи юм. Өнгөрсөн оны 11 сард Ерөнхий сайдаар сонгогдсон Ч.Сайханбилэг “Оюутолгойн асуудал монголчуудын гадаадын хөрөнгө оруулагчдад хандах хандлагатай шууд холбоотой” гэдгийг мэдэж байжээ. Тиймээс ч тэр Лондонд Жактай уулзаж Оюутолгойн талаар ярилцсан байна. Сүүлийн хэлэлцээр мягмар гаригт хийгдсэн бөгөөд 2009 онд хийгдэж байсан анхны хөрөнгө оруулалтын хэмжээтэйгээ адилхан болсон байна. Оюутолгойн газар доорхи уурхайг өргөжүүлэх хэлэлцээр нь Монголын хувьд гадны хөрөнгө оруулагчдыг татах томоохон алхам болсон юм” гэжээ.

Т.БАТСҮРЭН

ХОЛБООТОЙ ЛИНК: Financial review


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.