Чингисийн талбайд номын баяр болно

Д.Тулга / Боловсрол

52186

17 дахь жилдээ уламжлал болгон зохиож байгаа “Номын баяр” ирэх долоо хоногийн даваа, мягмар гаригуудад буюу 25-26-нд Чингисийн талбайд болох гэж байна.

Баярын өдрөөр номтой холбоотой бүх л төрлийн арга хэмжээнүүд тухайлбал, номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болох юм.

Тус баярт ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчиддаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийх, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийг уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах зэргээр байгууллага, зохиолчид өөр өөрсдийн хөтөлбөртэй оролцоно.

Энэ үеэр баярт оролцогчдын номыг 5-50 хувь хямдруулан худалдан авах боломжтой.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.