Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Д.Тулга / Эдийн засаг

saihanbileg

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны хоёрдугаар сард Япон Улсад айлчлах үеэр гарын үсэг зурж, Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээрийг соёрхон баталсан. Тус хэлэлцээрт заасан Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэрэгжүүлэх хэлэлцээрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Хэлэлцээрт тусгагдсан салбар, чиглэл бүрээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр нь ерөнхий заалт болон гаалийн үйл ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх, өрсөлдөөн, бизнесийн орчныг сайжруулах, хамтын ажиллагаа, төгсгөлийн заалт гэсэн таван бүлэгтэй. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, шинжлэх ухаан, технологи, оюуны өмч, санхүүгийн үйлчилгээ, боловсрол, хүний нөөцийн хөгжил, аялал жуулчлал ба байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг Монгол-Японы хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байна.

УИХ-аас соёрхон баталсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэлэлцээрт хоёр талын хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг тодорхойлсон. Тухайлбал техник эдийн засгийн судалгаа шинжилгээний ажил хамтран хийх, тэргүүн туршлага, мэргэжилтэн солилцох, сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт, семинар зохион байгуулах, техникийн туслалцаа үзүүлэх зэргийг тусгажээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.