Ял эдэлж буй иргэдэд ном хандивлах аян эхэлжээ

Д.Тулга / Боловсрол

Монгол улсад байгаа хорих ангиудад ном хандивлах зорилгоор “Итгэл сэтгэлийн гүүр” сангаас “Харанхуйн гэрэл”номны хандивийн аяныг өрнүүлээд байна. Тус аяныг С.Билигсайхан эхлүүлж 146 ширхэг утга уран зохиолын ном хандивлажээ. Энэхүү аян энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд ирэх долдугаар сарын 16-нд дуусах юм.

Аяны хүрээнд ямар ч номыг хүлээн авах ба хүүхдийн хорих анги, эмэгтэйчүүдийн хорих анги, эрчүүдийн хорих анги гэж ангилж явуулах аж. Хорих ангиудад ял эдлэж байгаа хүмүүс хэрэв ном унших юм бол ял шийтгэлээс нь хоногоор хасагддаг журамтай юм байна. Тэгэхээр ном хандивласнаараа тэдний оюунд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй тэдний хичээл зүтгэлийг үнэлэх боломжтой болж, мөн элэг бүтэн амьдрах хугацааг нь нэмж маш том буян хийж буй хэрэг юм байна. Мөн долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр Ялалтын талбай дээр албан ёсоор номнуудаа хүлээн авах аж. Бусад өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт буюу 17-р сургуулийн чанх ард “Хантайшир” сургуулийн байранд хүлээн авах бөгөөд авчирч өгөх боломжгүй хүмүүсээс очиж авах юм байна. (Facebook хаяг: Итгэл сэтгэлийн гүүр сан)

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.