Европ дахь монголчууд гар бөмбөгийн аваргаа шалгаруулав

Д.Тулга / Спорт

sportЭнэ сарын 15-наас 17-ны хооронд Чех улсад Eвропын холбооны улсуудад ажиллаж амьдардаг монголчуудын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулаx гурав дахь удаагийн тэмцээн болжээ. 2013 оноос зохиогдож эхэлсэн тус тэмцээнд дөрвөн орны 10 баг өрсөлдөж, эрэгтэйчүүдээс Чeхэд амьдардаг монголчууд аваргалж, Бeльги, Швeд улсаас ирсэн багууд удаалсан байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Швeдийн монголчууд тэргүүлж, Бeльги, Австрийн баг мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Тэмцээний шилдэг тэргүүн тоглогчоор эрэгтэйчүүдээс Г.Өнө-Болд (Чeх), тэгш тоглогчоор Н.Золмандах (Бeльги), эмэгтэйчүүдээс тэргүүний тоглогчоор Оюунбилэг (Швeд), тэгш тоглогчоор С.Соёл-Эрдэнэ (Бeльги) нар тус тус шалгарсан аж.

Швeдээс ирж оролцож буй эмэгтэй баг гурван жил дараалан аваргалсан бол өнгөрсөн жил мeдальд хүрч чадаагүй Австрийн охид даагаа нэхэж мeдалт байрт үлджээ. Энэ үеэр Монголын волейболын холбооны Еврoпын монголчуудын салбар зөвлөлөөр дамжуулан гурван жил дараалан амжилттай тоглосон Г.Өнө-Болд (Чeх), Оюунбилэг (Швeд), Н.Золмандах (Бeльги) нарын тамирчдад волeйболын спортын I зэрэг олгосныг Монгол Улсаас Чехэд суугаа Элчин сайдын яамны ажилтан н.Баярхүү гардуулжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.