Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авахыг даалгалаа

Д.Тулга / Эрүүл мэнд

shiilegdambaЗасгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдвар болон улаанбурхан өвчний дэгдэлт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-д нийт улаанбурхан өвчний сэжигтэй 28751 хүн хандсанаас 7080 нь хэвтэн эмчлэгдэж, 6366 нь эдгэрсэн. Цаашид 16-39 насны хүүхэд, залуучуудыг вакцинаар нэмэлт дархлаажуулах арга хэмжээг орон даяар зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулах, өвчний голомттой их, дээд сургууль, дотуур байранд эмч ажиллуулан, өвчилсөн оюутнуудыг тусгаарлах, голомтын дархлаажуулалт хийх арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.

Коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.