Г.Эрхэмбаяр аварга цолныхоо хүндэтгэлийн барилдаанд түрүүлэв

Д.Тулга / Спорт

Монгол улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол усын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон юм. Бөхийн өргөөний хойморт МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Г.Өсөхбаяр, дархан аварга А.Сүхбат, улсын залуу аварга С.Мөнхбат нар болон ИНЕГ-ын удирдлагууд тухалсан байв.

Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд нар шалгарлаа.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.