Төмөр замын шинэ шугамын чигийг тогтоолоо

Д.Тулга / Эдийн засаг

tumur zam

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталсан байна.

Энэ чиглэлийн 23,4 км урттай төмөр замын шинэ шугамыг хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж, Засгийн газрын энэ оны 161 дүгээр тогтоолоор замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д олгосон юм. Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн Хандгайт өртөө хүртэлх төмөр замын зурвас газрын хэмжээг 124,8 га-гаар тогтоож, “Кью Эс Си” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тогтжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ тээвэрлэх нэгдсэн терминалтай болох, Төмөртэйн орд газрыг дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбосноор эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах үйлдвэрийг түүхий эдийн баазтай холбох, уул уурхайгаас бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэн экспортлох боломжтой болох юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.