Тэрүнофүжи озэки цол хүртлээ

Д.Тулга / Спорт

ganerdeneӨнөөдөр Японы мэргэжлийн сумогийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки цол олгох шийдвэр гаргасан байна. Тус холбоо энэ шийдвэрээ Тэрүнофүжи болон түүний Исэгахама дэвжээний багшид уламжилсан талаар NHK мэдээллэжээ. Ийнхүү тэрээр нэг жилийн дотор озэки цол хүртсэн анхны бөх боллоо.

Тэрүнофүжи хэлэхдээ, сэтгэл санаа болоод биеийн хүч, ур чадвараа сайжруулахын тулд шаргуу ажиллаж, ёкозүна болохыг зорино хэмээжээ.

Өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн нацү башёд тэрээр 12 даваа, гурван унаатайгаар түрүүлсэн билээ. Өдгөө 23 настай Тэрүнофүжи мэргэжлийн сүмочийн хувиар 2011 онд анх дэвжээнд гарч байсан. Энэ оны гуравдугаар сарын башёгийн өмнө сэкивакэ цол хүртсэн билээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.