Н.Мөнхчимэг: Озон эмчилгээ жирэмсэн эхчүүдэд хамгийн хэрэгтэй

Д.Тулга / Эрүүл мэнд

- Арьсны өвчин, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, зүрх судасны, эмэгтэйчүүдийн, үе мөчний өвчлөл, судасны нарийсал, хордлого, хүзүү нурууны суулт, остеохондроз, яс ургалт зэргийг эмчилж, дархлаа сайжруулдаг -

“Чин ачлал” эмнэлгийн их эмч, Анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Н.Мөнхчимэгтэй ярилцлаа. Тус эмнэлэг нь уламжлалт, сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Чин ачлал” эмнэлэг озон эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд үр дүн сайтай байгаа аж.

-Хүчилтөрөгчийн дутагдалд орсныг яаж мэдэх боломжтой вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг бол. Заавал шинжилгээгээр хүчилтөрөгчийн дутагдлыг тодорхойлдог уу?

-Цусны шинжилгээгээр хүчилтөрөгчийн дутагдлыг тодорхойлж болно. Хамгийн энгийнээр тодорхойлох арга бол тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдэг юм. Амьсгал дутуу авагдаж байгаа мэт санагдах, шатаар өгсөхөд амьсгаадах, хүйтэнд мэдрэг байх, амархан даарах, дасгал хөдөлгөөн хийхэд ачаалал авч чадахгүй байх зэрэг нь хүчилтөрөгч дутагдлын гол шинжүүд юм.

-Хүчилтөрөгч дутагдлын гол шалтгаан юу вэ?

-Гол шалтгаан бол агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай хэмжээнд хүрэхгүй байх. Энэ нь хотжилт болон агаарын бохирдолтой холбогдон үүсч байгаа гол шалтгаан. Мөн жирэмсний болон бусад хордлого, халдвар, нойргүйдэл, тэжээлийн дутагдал, бодисын солилцооны хямрал, гормоны өөрчлөлт, тамхи татах, стрессдэх зэрэг нь хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг.

-Жирэмсэн эхчүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох нь их болсон. Энэ нь жирэмсэн эхэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүчилтөрөгч дутагдах нь эхэд өөрт нь хортойгоос гадна урагт мөн маш их аюултай. Жирэмсэн эхийн хүчилтөрөгчийн дутагдал нь ургийн хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг гол шалтгаан юм. Ургийн гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдал нь төрөлхийн гажигтай төрөх эрсдэлийг ихэсгэдэг. Хүчилтөрөгчийн дутагдал нь төв мэдрэлийн системд хамгийн ихээр нөлөөлдөг тул мэдрэлийн эсийн гэмтэл буюу хүчилтерегчийн дутлаас үүссэн энцефалопати өвчнийг үүсгэдэг.

-Сүүлийн үед бүтэлтэй төрөх тохиолдол ихэссэн талаар эмч нар ярьдаг. Хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэснээр энэ эрсдлээс сэргийлж чадах уу?

-Ургийн цусанд болон тархинд хүчилтөрөгчийн дутмагшил үүссэнээс ургийн бүтэлт үүсдэг. Шалтгаан нь ихэс-ургийн, умай-ихэсийн цусны эргэлтэнд гэнэтийн болон жирэмсний хугацааны туршид өөрчлөлт үүссэнтэй холбоотой хүчилтөрөгчийн дутагдлаас болдог. Озон эмчилгээг хийлгэснээр энэ эрсдлээс бүрэн сэргийлж чадна.

-Озон эмчилгээ гэдгийг та энгийнээр тайлбарлаж өгөөч. Цусаар хүчилтөрөгч хийнэ гэсэн үг үү. Эх ураг хоёуланг нь хүчилтөрөгчөөр хангах уу?

-Цусаар озон эмчилгээг хийснээр эхийн цусан дах хүчилтөрөгчийн хэмжээ ихэсч, эхийн цусаар тэжээгдэж буй ургийн цусан хамгамж, хүчилтөрөгчийн хангамж сайжирдаг. Тэгэхээр энэ эмчилгээг хийлгэснээр эх, ураг хоёулаа хүчилтөрөгчөөр хангагдаж чадна.

-Цэвэр агаарт гараад хүчилтөрөгчөө хангачихна гэж ярьдаг. Нэгэнт хүчилтөрөгчийн дутагдалтай бол агаарт гараад хангалттай хэмжээний хүчилтөрөгч авах боломж байдаг уу?

-Боломж бий, гол нь бидний амьсгалж буй агаарт байгаа хүчилтөрөгчийн хэмжээ их байх тусам хүчилтөрөгчийн хэрэглээгээ хангаад байж чадна. Харин агаар дах хүчилтөрөгчийн хэмжээ тодорхой хэмжээнээс буурах болон агаарт хорт хий их байх тусам бид төдий чинээ эрсдэл орно гэсэн үг.

-Жирэмсэн эхчүүд эмзэг байдаг. Тэр утгаараа озон эмчилгээ сөрөг заалт бий юү. Харшлах өвчин байдаг болов уу?

-Озон эмчилгээ маань бидний амьсгалж буй хүчилтөрөгчөөр л эмчилж байгаа учраас харшлах заалт гэж байхгүй. Жирэмсэн эхчүүд маань энэ эмчилгээнд орсноор ядарч сульдах нь багасна, хорлого тайлагдана, тонус багасна, цус багадалт эмчлэгддэг. Тиймээс жирэмсэн эхчүүдэд хамгийн хэрэгтэй эмчилгээнүүдийн нэг бол озон эмчилгээ.

-Жирэмсний хэдэн сартайгаас энэ эмчилгээг хийлгэх вэ. Мөн давтамж нь ямар байвал дээр бол?

-Жирэмсний эхэн үеэс л энэ эмчилгээнд орох нь ургийн хүчилтөрөгчийн дутмагшлаас сэргийлж чадах юм. Ямар нэгэн хордлогогүй, тонус их зэрэг зовиургүй жирэмсэн эх долоо хоногт нэг удаа ороход хангалттай. Харин жирэмсний эхэн болон хожуу үеийн хордлоготой, тонус их, ургийн хөдөлгөөн муу зэрэг зовиуртай эхчүүд долоо хоногт 2-3 удаа эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Хүүхдүүд тархины даралттай төрөх нь ихэссэн. Тархины даралттай, эсвэл саажилттай хүүхдүүдэд ийм эмчилгээ хийж болох уу?

-Би дээр дурьсан, ургийн хүчилтөрөгчийн дутагдал нь төв мэдрэлийн системд хамгийн ихээр нөлөөлдөг гэж. Хүчилтөрөгч дутагдахад мэдрэлийн эс хамгийн түрүүн гэмтдэг. Энэ нь цаашлаад тархины усжилт, саажилт, тархины даралт, эпилепси (татаж унах өвчин), анхаарал алдагдалтай эсвэл хэт идэвхижилтийн эмгэг болон бусад олон өвчин эмгэгийг үүсгэдэг. Тэгэхээр энэ озон эмчилгээнд орсноор тархины даралттай болон саажилттай хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. Мөн нэгэнт тархины даралттай, саажилттай болсон хүүхдэд ч гэсэн энэ эмчилгээ сайн нөлөөтэй байдаг. Манайд озон эмчилгээ хийлгэдэг саажилттай хүүхдүүд олон бий. Үр дүн ч сайн байгаа. Хүүхдийн дархлаа болон хөдөлгөөн сайжирч, амьдралын идэвхиих нэмэгддэг.

-Хүүхдэд хэдэн сартайгаас нь энэ эмчилгээг хийдэг вэ?

-Хүүхдэд эмчилгээнд орох насны доод хязгаар гэж байхгүй, ямарч өвчинг оношлоод аль болох түргэн эмчилгээ хийх нь өвчнийг бүрэн эдгээхэд төдий их тустай байдаг учраас онош тодорхой л бол хурдхан эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй.

-Озон эмчилгээг танайхаас өөр эмнэлэгт хийдэг үү. Энэ эмчилгээг Монголд хийж эхэлсэнээс хойш үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэр байгаа бол?

-Манай эмнэлэг Монголдоо ганцаараа энэ эмчилгээг хийж байгаа. Үйлчлүүлэгчид маань сэтгэл маш өндөр байгаа. Эмчилгээндээ орох тусам нүүр царай нь сайхан шингэрч, бие хөнгөрөн их урамтай эмчилгээгээ хийлгэдэг.

-Ийм эмчилгээ олон улсад хэр элбэг байдаг бол. Тухайлбал, аль аль улсад ийм эмчилгээ хийдэг вэ?

-Озон эмчилгээ үүсээд 100 гаруй жил болсон байна. Энэ хугацаанд Герман, АНУ, Канад, Итали, Болгар, Унгар, ОХУ зэрэг дэлхийн маш олон оронд озоныг эмчилгээнд ашиглаж байна.

-Хүмүүс цус шүүх, шингэлэх эмчилгээтэй андуурах нь их байдаг. Ялгааг нь тайлбарлаж өгөөч?

-Озон (O3) нь хүний биед орж цустай холилдохоороо хүчилтөрөгч (O2), хүчилтөрөгчийн молекул (O) болж задардаг. Цусаар дамжсан хүчилтөрөгч бүх эд эрхтэнг хангадаг бол хүчилтөрөгчийн молекулнь биед байгаа бүх төрлийн нян, бактери, холестрол, глюкоз, үрэвслийг устгадаг. Биеийг хүчилтөрөгчөөр хангахаар бодисын солилцоо сайжран эд эсүүд нөхөн төлжиж, дархлаа сайжирдагаараа бусад эмчилгээнээс давуу талтай юм.

-Ер нь ямар, ямар өвчин зовиурын үед ийм эмчилгээ хийлгэх боломжтой вэ?

-Арьсны бүх төрлийн өвчин, батга, харшил, псириоз, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, зүрх судасны, эмэгтэйчүүдийн, үе мөчний өвчин, судасны нарийсал, бүх төрлийн хордлого, хүзүү нурууны суулт, остеохондроз, яс ургалт зэргийг эмчилж, дархлаа сайжруулдаг.

Арьсны бүх төрлийн өвчний үед озоны эмчилгээг хэт ягаан туяатай хослуулж анагаадаг. Мөн уг эмчилгээ нь коллагений нөхөн төлжилтийг дэмждэг тул эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч залуужихын тулд хэрэглэдэг.

-Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл танай эмнэлгийн цахим хуудас, facebook хаягаар холбогдох боломжтой юу. Эмнэлгийн байршил, холбогдох утасны дугаараа хэлж өгөөч?

-Манайх Хан-Уул дүүргийн нутаг, 19 дүгээр хорооллын 10-р байранд байрладаг. Нарийвчилсан мэдээлэл авахыг хүсвэл 347799 дугаар болон www.facebook.com/chin-achlal.emneleg хаягаар авч болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.