Өнөөдрөөс зарим замыг хаана

Д.Тулга / Нийгэм

zam

Нийслэлд өнөөдрөөс зарим газар зам хааж, шугам сүлжээний ажил хийхээр болжээ. Доорх замуудын хөдөлгөөнийг маргааш буюу тавдугаар сарын 30-ны өдрийн 06.00 цагаас эргүүлэн нээх гэнэ. Үүнд:

- Хан-Уул дүүргийн XV хороо Удирдлагын академи руу явсан автозамыг өнөөдөр 06.00 цагаас,

- Баянзүрх дүүргийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замыг 23.00 цагаас эхлэн хаах гэнэ.

Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дахь Жамъяан гүний гудамж, “Blue sky” зочид буудлын өмнөх замыг маргааш/05.30/ 22.00 цагаас энэ сарын 31-ны 06.00 цаг хүртэл хааж засвар шинэчлэлт хийх юм байна. Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүрэг XVIII хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг маргаашнаас ирэх сарын 2 хүртэл хааж, шугам сүлжээний ажил хийнэ.

Банзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний 23.00 цагаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам тавих хуваарь гарчээ. Гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. хуваарь гарчээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.