Нийтийн тээврийн ажил хаягсад дахин мэдээлэл хийнэ

Д.Тулга / Нийгэм

jagsaal

Нийтийн тээврийнхэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаяад дөрөв хонож байна. “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж буй. Ажил хаясан 500 орчим ажилчдаас гадна ажлаа хийх хүсэлтэй байгаа гэх 100 ажилчин өчигдөр мэдээлэл хийж "Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног болж байна. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллалгүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн.

Харин өнөөдөр 11.00 цагт МҮЭХ-ны байранд ажил хаялтад оролцож буй бусад 500 ажилчны төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлажээ. Энэ хурлаар өндөр цалин хангамжтай, нийгмийн асуудал нь цэгцэрсэн мэт ойлголтыг ажил олгогчдын зүгээс хэвлэл мэдээллийнхэн болоод иргэдэд төрөл бүрээр өгч байгаа. Зарим ажилтныг турхиран хэвлэлийн бага хурал хүртэл хийлгэлээ. Салбарын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, шударга байя гэсэн шаардлагаас өөр зүйл хүсээгүй гэж ажилтнууд ярьж байна

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.