Орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгоогүй гэв

Д.Тулга / Нийгэм

Өчигдөр хэд хэдэн мэдээллийн сайтуудаар “Орон сууцны найман хувийн зээл авах урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон буурууллаа” гэсэн мэдээлэл цацагдав. Үүнийг иргэд “байрны урьдчилгаа буурчээ” хэмээн цахим орчноор шуураад амжив. Үнэхээр ч Барилга хот байгуулалтын яамны сайд Д.Цогтбаатар хэд хэдэн хэвлэлд “Бид орон сууцны найман хувийн зээл авах урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор тохиролцчихсон байгаа” хэмээн ярилцлага өгч байжээ.


-30 ХУВИЙГ 10 ХУВЬ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА-

Энэ талаар бид Барилга хот байгуулалтын яамны албаны хүнээс тодруулахад “Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргаж, найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөн ажиллаж байна. Түүнээс энэ асуудал шийдэгдээд байрны урьдчилгаа 10 хувь болчихсон юм биш. Ийм ташаа мэдээлэл яваад байгаа бололтой” гэв. Анх арилжааны банкууд найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхлэхэд хагас жилийн дотор нэг их наяд төгрөгийн орон сууцны зээл олгосон байдаг. Төвбанкнаас гаргасан судалгаагаар 2015 оны хоёрдугаар сард 1463 иргэн 83 тэрбум төгрөгийн орон сууцны зээл авсан гэжээ. Ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг аж.


-СОНГУУЛИЙН ШОУ БИШ Л БАЙГААСАЙ-

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан унаж байгаа байрны үнэ энэ сургаар өсөх магадлалтай. Мөн хямралын үед орон сууцны эрэлт нь нийлүүлэлтээсээ давж, борлогдоогүй 7000 орон сууц бий болсон тооцоо бий. Тиймээс үнэхээр 10 хувь болгохоор шийдвэрт хүрсэн бол зах зээлийн судалгаа, үндэслэлтэй хөдлөх нь дээр биз. “Ам алдвал барьж больдоггүй, Агт алдвал барьж болдог” гэдэг үг байдаг. Салбарын сайд нь “Бид 10 хувь болгохоор тохиролцчихсон” гэдэг үгийг олон хэвлэл баталгаажуулан мэдээлжээ. Юутай ч иргэдийн сэтгэлзүйгээр тоглосон сонгуулийн шоу болгож, барилгын компаниудын лоббигоор байрны үнийг хөөрөгдсөн явдал болгоод өнгөрөхгүй байх хэмээн найдаж суух л үлдлээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.