Угсраа автобус ирэх наймдугаар сараас явж эхэлнэ

Д.Тулга / Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах 21 метрийн урттай угсраа автобусны эхний 20-ийг энэ сарын 1-нд Энхтайвны өргөн чөлөө буюу таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргана гэж байсан. Гэтэл автобуснууд үйлчилгээнд гарах нь байтугай Монголд орж ирээгүй байгаа бөгөөд энэ сарын 15-наас эхний ээлжийн автобусууд ирэх аж. Өнгөрсөн сарын 30-нд орж ирэх ёстой байсан угсраа автобуснууд тээврийн хориг арга хэмжээ авагдсанаас болж хугацаа алдсан байна.

Энхтайваны өргөн чөлөөнд энэ сарын 7-ноос наймдугаар сарын 15 хүртэл дулааны шугамын өргөтгөл хийнэ. Тэгэхээр энэ хугацаанд угсраа автобус явахгүй гэсэн үг юм байна.

Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан таван шараас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийгдэж эхэлсэн. Мөн Энхтайваны өргөн чөлөөний автобус зорчдог нэгдүгээр эгнээ эвдрэл гэмтэл ихтэй, худгийн тагууд суусан байгаа учраас Нэгдүгээр эгнээг бүхэлд нь цацруулагч тэмдэглэгээтэй болгож, автобусны буудал, явган зорчигчийн тэмдэг тэмдэглэгээ, зогсох газруудыг засах янзлах юм байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.