Монголчууд 2.7 тэрбумаар наадамлана

Д.Тулга / Нийгэм

naadamМонголчуудын Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам тун удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулан наадам зохион байгуулах комисс өнөөдөр Шадар сайдын өрөөнд хуралдлаа.

Хуралдаанаар наадмын бэлтгэл ажлын талаар есөн салбар хорооны ахлагч нар мэдээлэл хийж, наадмын бэлтгэл ажлыг ирэх сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаа мэдээлсэн юм. Энэ жилийн наадам тав хоног үргэлжлэх тул зардал өмнөх оныхоос өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.9 тэрбум, нийслэлийн нөөц хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг зарцуулахаар тооцжээ.

Үндэсний их баяр наадамд зориулсан арга хэмжээ долдугаар сарын 4-нд эхлэнэ. Гадаадын алдартай оддын тоглолт зохион байгуулах талаар төлөвлөгөөнд тусгасан ч чухам хэнийг урих нь тодорхойгүй байгаа аж. Одоогоор олны үгээр алдарт дуучин Женифер Лопекыг урихаар болоод байгаа гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ энэ асуудал тодорхой болсны дараа Ерөнхий сайд эцсийн байдлаар мэдээлэл өгөх юм байна.

Наадмын төсөв 2 тэрбум 747 сая төгрөг. Үүнд:

• Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянга

• Хурдан морины уралдаанд 227 сая 360 мянга

• Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг

• Шагайн харваанд 28 сая 190 мянга

• Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянга

• Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг төсөвлөжээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.