Хүнээс стрессийн гормон ялгардаг ажээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Муу мэдээ сонсох, таагүй зүйл үзэж харахад кортисол гэдэг стрессийн гормон хүнээс ялгардгийг Германы эрдэмтэд нотолжээ. Энэ дүгнэлтийг хийхийн тулд судалгаа явуулсан байна. Ингээд хар бараан зүйл үзэж, харж байгаа хүний кортисолынхэмжээ 24 хувиар нэмэгддэгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл стресс гэдэг нь хүнээс хүнд халддаг нэг төрлийн “өвчин” гэнэ.Тухайлбал, аймшгийн кино үзэж байгаа хүнээс ялгарсан стресс бусдад нөлөөлж байдаг гэсэн үг.

Монголчууд бухимдаж байгаа, бусадтай хэрэлдэж муудалцаж буй хүнийг хар энерги цацлаа хэмээн муу хэлэх нь бий. Ер нь ч хэн нэгэн хажууд уурлаж уцаарлаад бичиг цаас шидлээд эхэлбэл дагаад нэг хэсэгтээ сэтгэл тавгүйтдэг. Магадгүй энэ нь тухайн хүний ажлын бүтээмжийг бууруулах нэг шалтгаан ч болдгийг үгүйсгэхгүй. Үнэндээ энэ бүхнийг л бид хар энерги гэж нэрлээд байгаа юм. Гэвч энэ нь шинжлэх ухааны үндэстэй гэдгийг Германы эрдэмтэд нотолжээ хэмээн хар ухаанаар ойлгож болохоор байна.Гэхдээ хамгийн гол нь хүн уурлаж бухимдаагүй байхдаа, зүгээр л бараан сэдэвтэй кино, жүжиг, элдэв янзын бичлэг үзэхдээ ч бусдад хар энерги цацагч болон хувирдгаа яахин мэдэх билээ. Тэгвэл үүнийг л эрдэмтэд олж тогтоожээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.