ФОТО: Чингисийн талбайд 100 хос вальс бүжив

Д.Тулга / Нийгэм

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох "Венийн үдэш" цэнгүүнийг 2 дахь маргааш 17 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Цэнгүүнд Венийн вальсууд эгшиглэн 100 хос бүжиглэлээ.

"Венийн үдэш" цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэсэн юм. Монголын урлагийн шилдгүүд нэг дор цугларах уг цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри Улсын удирдаач Маттhias Fletzberger, Монгол Улсаас Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Бүтэнбаяр, Н.Туулайхүү, удирдаач Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар ажиллажээ. Тоглолтын Ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажилласан байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БАт-Үүл болон Австри улсын Вена хотын албаны төлөөлөл үг хэлж цэнгүүнийг нээсэн юм.

Б.ГЭРЭЛ

Гэрэл зургийг: Н.АНХБАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.