1, 5 гэсэн тэмдэглэгээ бүхий хуванцар савыг ашиглаж болно

Д.Тулга / Эрүүл мэнд

niigem

Гэр хорооллын иргэдийн дийлэнхи нь ундны усаа хуванцар саваар зөөдөг. Мөн хоол ундны усаа ч хуванцар саванд хадгалдаг байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 1, 5 гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг иргэдэд санууллаа. 3, 6, 7 тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, 2, 4 гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ багасгах нь зүйтэй аж. Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой савнуудад савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна. Мэргэжлийн хяналтынхан мөн өнгөрсөн онд “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, хүнсний зориулалтын бус 7 төрлийн хуванцар савнаас дээж авч шинжилсэн. Ингэхэд савнууд дахь аммиакийн агууламж 48 дахин их гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гэсэн үг юм. Хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарч байжээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.