Аав, ээж нь ажил хаяхаар явахдаа охиноо гэртээ цоожилсон байжээ

Д.Тулга / Нийгэм

bus

Эх үрсийн баярын маргааш буюу энэ сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг, Хангайн аравдугаар гудамжинд Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын хашаанд таван ханатай гэр шатаж, гэртээ цоожлуулж үлдсэн таван настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ.

Галын талаарх дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах, аврах 26-р ангйн долоон албан хаагч ажиллаж, галыг унтраасан боловч охин аль хэдийн амьсгал хураасан байжээ. Галын шалтгааныг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр охины аав Б нь 50 орчим настай бөгөөд Зорчигч тээврийн нэгтгэлд жолоочоор ажилладаг юм байна. Харин эхнэр нь кондуктор хийдэг байжээ. Тухайн өдөр тэр хоёр нийтийн тээврийнхний ажил хаялтад оролцохоор охиноо гэртээ цоожлоод явсны дараа ийм харамсалтай зүйл болсон байна. Тэднийх хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү нь хичээлдээ явсан байсан аж. Зорчигч тээврийн нэгтгэлийн 10 гаруй ажилчид хашаа газаргүй учраас баазынхаа хашаанд гэрээ барьсан байсны нэг нь Б-ийнх байжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.