Хана нь нурсан "Нархан" хотхон "Алтай констракшн"-ы барилга мөн гэв

Д.Тулга / Нийгэм

Өнгөрсөн даваа гаригт НОБГ-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурсан, хүн, эд материал дээр унах гээд байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцөрийг буулгасан. Азаар хүн бэртэж гэмтээгүй ч тухайн нурсан хананы яг доор нь хүүхдийн тоглоомын талбай байсан байна. Хэрвээ тухайн үед хүүхдүүд тоглож байсан бол ямар эрсдэл гарах байсныг хэлж мэдэхгүй.

Харин энэхүү мэдээлэл гарч эхэлсний дараахан “Алтай констракшн”-ны зүгээс манай барилга биш, “Нархан” хотхоны ч барилга биш “Тэнгэрлэнд” компанийн барилга гэх тайлбаруудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарааж, худлаа мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байв.

Гэвч уг барилгыг “Нархан” хотхоны барилга мөн болохыг оршин суугчид болон НОБГ, Замын цагдаагийн газраас баталж буй юм. Замын цагдаагийн газрын эх сурвалж хэлэхдээ “Барилгын пасат нурсан гэж зам хаасан бөгөөд ХУД-ын Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Аварах 105 ангийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг, Нийслэлийн МХГ-аас 3 байцаагч ирж ажилласан. 59-60 дугаартай Т. Камри авто машиныг авто ирэгээр чирж аюултай бүсээс гаргасан. “Алтай консртакшн” “Наран хотхон”-ы хойд талаасаа 13 давхарын 4х5 хөөсөнцөөр шавар дууллага унасан. ХУД, ЦХ, ЗЦТ хамтарч ажилласан зорчих хэсгийн замын хөдөлгөөнийг 2 цаг хаасан ямар нэгэн хүн эрсдээгүй, гэмтээгүй” гэлээ.

Байрны хана 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 20 минутын бороонд л нурсан. Харин өнөөдрийг хүртэл ямар нэгэн засварын ажил хийгээгүй байгаа юм. Тус байрны оршин суугчид “Байрны хана, пасад нураад байх хүчтэй салхи болоогүй. Газар хөдлөлт болбол энэ байраас юу ч үлдэхгүй юм байна л даа. Өчигдөр “Тэнгэр лэнд” гэж компани барьсан, захиалагч нь олдохгүй байна зэрэг ойлгомжгүй юм яриад л байсан. Дээд хэсэг нь нурчихсан тул доошлоод нурахгүй гэх баталгаа алга” гэсэн юм.

Б.ЦЭЛМЭГ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.