Б.Гарамгайбаатар: Гацууртын ордод төр 34 хувь эзэмшихээр оруулж ирсэн

Д.Тулга / Улстөр

garamgaibaatar

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд батлах шаардлагатай байгаа хуулиудыг эрэмбэлэх асуудал, УИХ Засгийн газрын түвшинд үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар судалж санал дүгнэлт боловсруулах бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийн эцсийн дүгнэлт, Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Мөн Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд өргөн барьж Их хурлаар батлуулахаар болсон гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоохдоо ямар зарчим баримтлах вэ. Хэдэн хувь байхаар ярилцсан бэ?

-Энэ асуудлаар бүлэг ярилцаад зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж багаа. Үндсэндээ УИХ өнгөрсөн жил Гацууртын ордыг ашиглах шийдвэрээ гаргасан. Өнөөдөр эзэмшлийн хувь хэмжээг ярилаа. Засгийн газар тухайн компанитай тохиролцсны үндсэн дээр 34 хувийг эзэмших гэрээний шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гэдгээр орлуулж авья гэдэгт шийдвэрт хүрсэн тухай тогтоолын төсөлд тусгасан. Ялгаа нь 34 хувийг эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжид оруулах хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйхүүц хэмжээний хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон ажил явагдах ёстой. Тухайлбал, Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ гэх мэтийн олон ажил хийгдэх учраас цаг үрсэн олон ажил давхардаж байна гэж үзэж байгаа. Хоёругаарт цаг алдсан олно ажлыг гаргахгүй байхын тулд ашигт малтмалын тусгай төлбөрийг авья гэдэг ийм шийдлийг Засгийн газар оновчтой шийдэл мөн гэж оруулж ирсэн. Үндсэндээ 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөс төлж байгаа тогтоолын төсөл байгаа.

-Ашигт малтмалын тусгай төлбөрийг авснаараа ямар ач холбогдолтой вэ?

-Нийт борлуулалт бол сая 769,2 ам.доллар үүнээс голлох татвар нь 265,6 сая ам.доллар байна. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139,4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласан тусгай төлбөр нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 57 сая ам.доллар, суутган татвар 16,2 сая ам.доллар гэсэн хууль өргөн барьвал бидэн ашигтай гэсэн төслийг Засгийн газар оруулж ирсэн.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцсэн үү?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн хоёр хууль УИХ-д өргөн баригдсан. Одоогоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцээд явж байна. Эрүүгийн багц хуулиуд бүрэн гарсны дараагаар эдийн засгийн өршөөлийн хууль яригдана.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.