Монгол залуус ОХУ-аас мансуурсан байдалтай орж ирж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

selenge

-ХУУЛИНДАА ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ОРУУЛЖ ИРЭХ ТУХАЙД НАРИЙВЧИЛСАН ЗҮЙЛ ЗААЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс Алтанбулаг хилийн боомт 24 цагийн ажиллагаатай болсноор Гаалийн байгууллагын хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаа тасралтгүй 24 цагт шилжсэн билээ. Өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж байсан тус боомт 24 цагийн ажиллагаанд шилжсэнээр зорчигчдын ачаа тээвэрлэлт нэмэгдэж, түүнээс үүдэлтэй эерэг, сөрөг үр дагаврууд гарч буйг албаныхан хэлж байна. Ялангуяа хилээр хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл орж ирэх тохиолдол цөөнгүй байгаа аж.

Тус боомтын хилийн мэргэжлийн хяналтын байцаагчдад эм, эмнэлгийн хэрэгслийг задлаж шалгах боломж хомс юм байна. Урд нь задалж шалгадаг байсан бол одоо ачигдсан газраасаа шууд Улаанбаатарт хүргэгдэж, гүний хяналт дээр задардаг болжээ. Өөрөөр хэлбэл, хууль ёсны эмийн бүрдүүлэлтийн хилийн хяналт багассан байна. Хилээр орж ирж буй эм, эмийн бэлдмэл нь англи, орос, монгол заавартай байх ёстой аж.

Тус боомтод томилолтоор ажиллах хугацаанд гарсан зөрчлүүдээс дурдахад, нэгэн зорчигч хайрцаг шүдний ломбо хууль зөрчиж оруулж ирсэн тохиолдол гарсан юм. Хэдийгээр овор багатай, “5-6 хүний шүд ломбодно” гэж тайлбарлаж байгаа боловч маш бага хэмжээгээр хэрэглэгддэг учир тухайн эмнэлгийн байгууллагын бараг хагас жилийн хэрэгцээг хангахуйц материал аж. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь заалтыг зөрчиж байгаа хэрэг юм байна. Тус хуулийн заалтад “Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно” гэж заажээ.

selenge

Тусгай зөвшөөрөлтэй оруулж ирэх ёстой эм, эмнэлгийн хэрэгслийг дурын нэгэн хүн оруулж ирээд, үзүүлэх баримт бичиггүй, аяллынхаа хугацаанд нэгийг аваад ирсэн гэж тайлбарлаж болохгүй” хэмээн улсын байцаагч нар хэлсэн. Биедээ эм, эмнэлгийн хэрэгсэл нуун орж ирэх тохиолдол гардаг байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт тэр бүр зорчигчийн биед үзлэг хийх боломж байдаггүй. Сэжигтэй тохиолдол, эсвэл хүний мэдээллээр гаалийнхантай хамтран зорчигчийн биед шалгалт хийдэг байна. Хамаагүй биед нь хүрсэн тохиолдолд хүний эрх зөрчлөө гэх мэтээр хүмүүс аашилдаг аж. Тийм учраас процессын, ялангуяа детальчилсан зүйл заалтыг хуулийндаа нарийн зааж өгөх шаардлагатай байгааг улсын байцаагч нар онцолж байлаа. Өнөөдрийн хуулинд ерөнхийд нь заачихсан байдаг учраас хууль зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг аж.

МХЕГ-ын албан ёсны мэдээллээр, хилээр 94 нэр төрлийн хуурамч эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг орж ирснийг “Нарантуул” захаас илрүүлсэн байна.

Алтанбулаг хилийн боомт 24 цагийн ажиллагаатай болсноос хойш Монголоос ОХУ-ыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгджээ. Ялангуяа сар шинийн баярын үеэр ачаалал маш их байсныг боомтын ажилчид хэлж байлаа. Хэдийгээр хилээр хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл оруулахгүйг хичээн хяналт шалгалт хийж ажилладаг ч Алтанбулаг, Сүхбаатарын боомтоор хуурамч бүтээгдэхүүн нэвтрэх эрсдэл өндөр байгаа аж.

Анхаарал татсан бас нэг асуудал нь, ОХУ-аас монгол залуус мансуурсан байдалтай орж ирэх үзэгдэл цөөнгүй гарч буй юм байна. Хүн харахад мансуурсан байдалтай яваа залууст шинжилгээ хийхэд мансуурсан нь тогтоогддоггүй аж. Улсын байцаагч нарын хэлснээр, залуус мансууруулах бодис хэрэглээд орж ирдэг байж болзошгүй аж. Гэвч шинжилгээгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн ангилалд хамаарахгүй нойрсуулах, тайвшруулах эм хэрэглэсэн гэсэн дүгнэлт гардаг байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.