З.Баянсэлэнгэ: Гацууртын ордын төр эзэмших хувийг дэмжих боломжгүй

Д.Тулга / Улстөр

bayanselenge

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ.

Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ. Засгийн газар төсөлдөө тус ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 хүртэл хувь байхаар тусгасан юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх ордод төрийн эзэмшил 34 хувь байх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Гацууртын орд 100 хувь ард түмний өмч байтал 34 хүртэл хувь эзэмшнэ хэмээн оруулж ирэх нь “Сентерра гоулд” компанийн 34 хувийг эзэмших асуудал болж хувирч байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллахаар болжээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл аж. Тус төсөлд албан татвар, НДШ төлөөгүй, үл хөдлөх хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан далд байгаа хөрөнгө орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа ажил үйлчилгээг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагаас чөлөөлөх, албан татвар хүү, торгууль алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн зохицуулалт хийхээр тусгасан юм. Энэхүү зорилтот хэсгийг өөрчлөхгүйгээр төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл нь далд байгаа хөрөнгийг ил болгох ёстой, түүн рүү чиглээгүй, Эдийн засгийн өршөөлийн хууль ч юм шиг хоёрдмол утга агуулж байна” гэв.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.