ФОТО: “Тэрэгтэй парад 2015”- хүүхдийн эрхийг нэхэж байна

Д.Тулга / Нийгэм

Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-аас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Тэрэгтэй парад – 2015” болж өнгөрлөө. Тэрэгтэй парадад оролцож байгаа ээжүүд төрөөс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардан, хүүхдийнхээ эрүүл өсөн торних боломжийг нэхэн ийнхүү жагсаж байна.

Энэ жил Чингисийн талбайд ойролцоогоор 30 орчим хүн цуглаж хүүхдээ тэрэгтэй нь түрэх, хөтлөх, тэврэх, үүргэвчинд үүрэн алхсаар Баруун дөрвөн зам хүрэхэд жагсаалд оролцогчид 200 орчим болж нэмэгдсэн байлаа.

Нийслэлийн гудамжинд хүүхэдтэйгээ явахад машины дуут дохио хангинан хүүхдийг айлгаж, хүүхэдтэйгээ хамт зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл асах хугацаанд амжиж гарч чаддаггүй, хүүхдээ тэрэгтэй нь түрж явахад тохиромжтой бартаа саадгүй, цэвэр цэмцгэр зам талбай хангалтгүй, хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсч торних эрхээ эдэлж чадахгүй байна гэж тэрэгтэй парадад оролцогчид ярьж байна.

Б.ГЭРЭЛ

Гэрэл зургийг: Н.АНХБАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.