ФОТО: "Талын салхи" 2015 МОТО ФЕСТИВАЛЬ

Д.Тулга / Нийгэм

Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд өнөөдөр “Талын салхи” 2015-Улаанбаатар олон улсын анхдугаар мото наадмыг зохион байгуулж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Red Falcons” мото клуб, “Монголын чопперчин ахан дүүс” клуб хамтран зохиож буй энэ мото наадамд 400 гаран мотоциклийн парад Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайгаас эхлэн Нарны замаар дайран Хүй долоон худгийг зорих аж. Парадад чоопер, спорт загварын мотоцикл, дөрвөн дугуйт, гурван дугуйт гэх мэт бүхий л төрлийн мотоциклчид хотын гудамжаар явж, мото сонирхогч залууст замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдлэг олгох сурталчилгаа хийхээр төлөвлөжээ. Монголд болж буй энэ парадад оролцохоор ОХУ - аас 60 гаруй чооперчин өнөөдөр манай улсад ирж байгаа юм. Цаашид энэ наадмаа ОУ-ын дэлхийд нэртэй мото фестивалын түвшинд хүргэхээр зорьж байгаа бөгөөд наадмийн үеэр тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа, үзүүлбэр, шоу тоглолт зэргийг үзүүлэх ба гол онцлог нь энд согтууруулах ундаа зарж борлуулж, хэрэглэхгүй байх юм байна. Хүрэлцэн ирсэн зочид, сонирхогчид гэх 2000 орчим залуусыг хамарсан мото спортын соёлыг түгээх томоохон наадамд иргэдийг идэвхитэй оролцохыг уриалж буйгаа тэд хэлсэн юм.

Б.ГЭРЭЛ

Гэрэл зургийг: Ж.АЛТАНШАГАЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.