Хүүхдийн зуслангуудад аюулгүй байдлаа хангахыг үүрэг болголоо

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг Даргын 2015 оны ” Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/479 захирамжаар ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан зохих хуулийн хүрээнд үзлэг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг томиллоо.

Захирамжаар нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагуудад хариуцсан ажлын дагуу үүрэг өгч хэрэгжүүлэн ажиллахыг даалгажээ. Ажлын хэсэгт нийслэлийн Онцгой байдлын газар үүрэг хүлээсэн бөгөөд зусланд хүүхдийн ая тухтай, аюулгүй, эрүүл амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гарч болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллах чиглэлээр сургалт, сурталгаа зохион байгуулж, хяналт тавин ажиллах, зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.