Сүүдэр тусгадаггүй цамхаг барина

Д.Тулга / Орон нутаг

gadaad

“NBBJ” архитекторын компанийн Лондон дахь салбар “Сүүдэргүй цамхаг” гэсэн төслийг санаачилжээ. Энэ төлөвлөгөөнд нь хоёр өндөр гэрэл ойлгогч барилга байх бөгөөд нарны гэрлийг ойлгож, газар тусгахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү гэрэл ойлгогч тооцоолол нь нар хэдэн цагийн үед хаана тусах, мөн жилийн аль улиралд хаанаас нь тусах зэргийг тооцоолж хэлбэр нугалаасууд гэх мэт бүх зүйлийг нь нарийвчлан гаргаж барих юм. Дан ганц барилгаас сүүдрийг нь алга болгож чадахгүй. Харин өмнөд болон хойд зүгт байрлалт хоёр барилгаар бол нэг нэгэнрүүгээ гэрэл тусгах байдлаар сүүдрийг алга болгож, өндөр барилгын доор явж байгаа хүмүүст нарны гэрэл тусгах боломжтой гэж “NBBJ”-н зураг төслийн захирал Кристиан Күүп хэлжээ.

gadaad

Энэ зураг төслийн санааг Шинэ Лондон Архитектур(NLA) уралдаанд зориулагдсан өндөр цамхагуудыг хэрхэн олон нийтэд ашигтай байлгах вэ гэсэн сэдвийн дагуу бүтээжээ. NLA-д ирүүлсэн санаануудын дагуу ойрын хэдэн жил 200 гаруй шинэ өндөр барилгуудыг Их Британийн төвд барих боломжтой гэсэн байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:58


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.