“Албан хэрэг хөтлөлийн үндсэн стандарт” мэдээллийн самбартай боллоо

Д.Тулга / Нийгэм

Байгууллага бүрт албан хэрэг хөтлөлт, үндсэн стандарт гэдэг боловч яг үнэндээ бид бүхэн өдөр тутмынхаа бичиг баримтыг стандартын дагуу хөтлөж явуулж чаддаг болов уу?

Иймд Албан бус-Насан туршийн боловсролын төв багш ажиллагсдын дунд “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандарт” сэдэвт 1 цагийн сургалтыг жил болгон зохион явуулж хэвшсэн байна. Энэхүү сургалтаар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан мэдээг үсгийн фонд, цаасны хүрээнээс авах хэмжээ зэрэг үндсэн стандартын дагуу ойлголтыг багш, ажиллагсдад мэдээллэж гарын авлага болгон өдөр тутамдаа хэрэглэн хэвшүүллээ.

Мөн байгууллага хоорондын туршлага солилцох уулзалт, өдөрлөг, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан зохион явуулж буй тохиолдолд “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандарт” мэдээллийн самбар байгуулсан ба хүссэн хүн бүр өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах бүрэн боломжтой байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.