Пан Азийн аварга Д.Лхагваа мөрийтэй тоглож байгаад баригджээ

Д.Тулга / Хууль

Пан Азийн аварга, мэргэжлийн боксчин Д.Лхагваа энэ сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлын найман давхарт хэсэг бүлэг хүмүүстэй мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Цагдаагийн алба хаагчид мөрийтэй тоглож байсан зочид буудлын өрөөнөөс зүү тариур, хар тамхины төрөл нунтаг цагаан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Түүний нууцаар мөрийтэй тоглоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрынхан удаа дараа илрүүлж, саатуулан шалгаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон байдаг. Улмаар 2012 онд дахин хууль бус мөрийтэй тоглоом тоглож, хуулийнханд саатуулагдан шүүхийн танхимд очиж байсан ч Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноож сулласан байдаг.

Мөрийтэй тоглоом хууль бусаар тоглосон Д.Лхагваа болон хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй этгээдүүдэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192, 243.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хууль бусаар мөрийтэй тоглож, энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.