МАН-ын бүлэг Гацууртын ордыг энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй гэв

Д.Тулга / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж төрөөс тэтгэвэрийн шинэчлэлтэд баримтлах бодлогод МАН-ын зарим саналыг тусгаагүй болон Гацууртын ордын хувийг тогтоох гэсэн хоёр асуудал хэлэлцсэн байна.

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Манай намын гаргасан тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудлыг төрөөс тэтгэвэрийн шинэчлэлтэд баримтлах бодлогод оруулаагүй, нийгэмд буруу тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, арилжааны банкуудтай тохиролцож тэтгэврийн хүүг бууруулах бололцоотой. Ганц тэтгэвэрийн зээлийн гэлтгүй эдийн засгийн хүнд үед цалин, орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бий” гэлээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Гацууртын ордыг 100 хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг манай намын зүгээс гаргасан. Гэтэл гэнэт өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцэж 34 хувийг төр эзэмших санал оруулж ирж байна гэлээ. Тиймээс Гацууртын ордын хувийн талаар салбарын сайдаас мэдээлэл авах нь зүйтэй. Энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй” гэлээ.

Мөн тэрбээр уул уурхайн том төслүүд дээр харилцан адилгүй хандаж байна. Нэгийг нь УИХ дээр уяж, заримыг нь ямар ч хараа хяналтгүй хэлэлцүүлж байна. Орд бүр дээр хувийн байр сууринаас хандаж байна гэв. Гацууртын ордын эдийн засгийн үр өгөөжийг нягтлах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Учир нь 10 жилд 250 сая долларын үр өгөөжийг Монгол Улс хүртэнэ гэсэн тооцоолол танилцуулж байгаа гэлээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.