МАН-ын манантай ирээдүй НАМЗХ

Д.Тулга / Улстөр

“Ах” намын дэргэдэх залуучуудын байгуулагын удирдлагууд хөл толгойгоо олохгүй байгаа бололтой. Олон нийтийн сүлжээгээр ч биен рүүгээ хардлагын үг чулуудаж, хэн нь дарга болохоо мэдэхгүй мэтээр аашлах нь сониуч хүмүүсийн анхаарлыг татаж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэхэд “Төрийн бус байгууллагаа төрсөн тэрбумтан” хэмээн хэн нэгнийг цоллож, АНУ-д зугаалсан 300 сая төгрөгийн баримтыг дэлгээд буй.

Өнөөгийн улс төрийн хүчнүүд дотор боловсон хүчний хувьд тэргүүлдэг нам нь МАН. Залуучуудын байгууллагаар дамжин гарч ирсэн МАН-ын залуус удирдах болоод гүйцэтгэх аль аль түвшинд бий. Харин яг одоогийн залуучуудын байгууллагын манлайлал болсон залуус энэ уламжлалыг цааш үргэлжилж, залгамж халаа болж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Боловсрол, ёсзүй гээд аль ч талаараа ирээдүйд гологдох хүмүүс өнөөгийн бүтцийг бүрдүүлсэн мэт харагддаг.

НАМЗХ-ын Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гэхэд л Харвардад томоотой оюутан байгаагүй бололтой. Тэр холбооны дэд Ерөнхийлөгч Д.Амарбаясгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Бат-Эрдэнэ нартайгаа хамтарч, АНУ-д залилан хийсэн, бүр хүнийг айлган сүрдүүлсэн мэдээлэл байна. Сургалтын зардал болох 8200 ам.доллараас болж, АНУ-ын Тайсон коллежийн төлөөлөгч М.Ариунбат гэх залууг дарамталж, гэр бүлийг нь айлган сүрдүүлж, ална тална гэсэн сураг бий. Бас намын дарга О.Энхтүвшин, Тайсан коллежийн захирал Мэхди Банай нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 20 гаруй хүний виз хүсч, АНУ-ын ЭСЯ-ыг хулхидахыг завдсан гэх мэтээр Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой таагүй мэдээллүүд хөвөрч байна. Энэ бүхэн үнэн бол МАН-ын залуучуудыг байгууллагыг гэмт хэрэгтэн удирдаж байгаа бололтой.

Л.Оюун-Эрдэнэтэй нэр хоч холбогдоод буй НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан ч албан тушаалаа чимчих хэмжээний ёсзүй, ааш авиртай нэгэн биш сурагтай. Ямар сайндаа л даргатай хамтарч, бусдыг залилж, дарамталж байхав. НАМЗХ-нд томоохон албан тушаал хашиж байсан Б.Бат-Эрдэнэ ч ялгаагүй. Байгууллагынхаа нэрийг ашиглаж, хувийн компани байгуулан, гэрчилгээг нь хүртэл авчихсан ашгийн сонирхолтой нөхөр.

Ер нь НАМЗХ-д хуруугаар өлгөөд авчих хүн ховор аж. Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал нь гэхэд сошиал ертөнцөд “дүнз доктор” хэмээн алдаршсан нэгэн байх. 2012 оны 12 дугаар сарын 21-ний алдарт цуурхалын үеэр “Докторын ажлаа эцэслээд сууж байхад дэлхий сөнөнө гэж сенсаацилаад бүр будилуулчихлаа. Юмыг яаж мэдэх вэ гээд лагерь явах шив дээ” хэмээн жиргэж, өөрийн хэмжээгээ харуулсан. Мөн түүнийг холбооны нөхдийнхөө дипломыг “нийлүүлдэг” гэх яриа бий. “Их засаг”-ийн дипломтнууд НАМЗХ-д цөөнгүй гэх юм билээ. Харин одоо тэр Шадар сайдад зөвлөж буй “мундаг” татаастай залуу.

Хэдхэн хүнийг тооцоход ийм дүр зураг харагдаж байна. Товчхондоо МАН-ын лидерүүд НАМЗХ-оор дамждаг гэвэл дараагийн жилүүдэд энэ нам манлайлалгүй болох нь. Сандал ширээ, ашиг сонирхол, хувийн амбицаа түрүүнд тавьсан залуус нам цаашлаад улс орныг авч явна гэхэд итгэх боломжгүй. Энэ асуудалд МАН-ынхан тэр дундаа НАМЗХ-ны өнөөгийн удирдлагуудын “эцэг” болсон Шадар сайд У.Хүрэлсүх дүгнэлт хийх цаг болжээ.

А.ТУУЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.