Сэргээн засалт үндэсний төвд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

Д.Тулга / Эрүүл мэнд

Япон улсын Засгийн газраас манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд боловсролд оруулж буй буцалтгүй тусламжийн хүрээнд Сэргээн засалт үндэсний хөгжлийн төвд тоног төхөөрөмж гардууллаа. Монгол улсад 110.000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Сэргээн засалт үндэсний хөгжлийн төвд Японы засгийн газраас 300 сая иений өртөг бүхий тоног төхөөрөмж бэлэглэжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах үйл ажиллагаа, эмчилгээ сувилгаанд тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.

22 нэр төрлийн энэхүү тоног төхөөрөмжүүдээс зарим нь манай улсад ашигладаг нэр төрлийн бүтээгдэхүүнүүд боловч илүү сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэдгээрээ онцлогтой. Үүнд, түнх заслын эмчилгээ, үе мөчний засалд ашигладаг тоног төхөөрөмж, таван рашаантай усан эмчилгээний аппарат, зөвхөн хараагүйчүүдийн холбоонд байдаг Брайл үсгийн принтер ирж Төв номын сан, Сэргээн засалт үндэсний хөгжлийн төвүүдэд олгогдлоо. Эдгээр тоног төхөөрөмж нийт зургаан байгууллагад нийлүүлэгдсэн бөгөөд тус зургаан байгууллага нь зөвхөн хүүхдүүд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг юм байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.