Гэрч, хохирогчийг хамгаалах “хяналтын төв”-тэй боллоо

Д.Тулга / Хууль

Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хуулиар хүлээсэн “Тодорхой үйлдлийг хязгаарлах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ”, “Гэрч, хохирогчийг тусгай, техник хэрэгслийн жагсаалт хэрэгслээр хангах, хэрэглэх журам” болон “Гэрч, хохирогчийг аюулгүй газар түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээ” зэргийг хэрэгжүүлэхийн тулд байршил тогтоогч төхөөрөмж /GPS/, IP/wireless хяналтын камерын системээр тоноглосон хяналтын өрөөний үйл ажиллагааг нээж буйгаа мэдэгдсэн юм.

Тус хяналтын өрөөнд хиймэл дагуулын GPS системээс Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт тавих боломжтой бөгөөд хамгаалалтын ажиллагааны явцыг баримтжуулах, чиглэл маршрутыг хянах, заналхийлэгч этгээдийн үйлдэл хөдөлгөөнийг хянаж, гэрч, хохирогчид аюул тохиолдсон үед мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, хамгаалалтын арга хэмжээний шуурхай бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.