ЭЕШ-ыг энэ сарын 18-наас авна

Д.Тулга / Боловсрол

shalgaltЭлсэлтийн Ерөнхий шалгалтыг энэ сарын 18-21-ний хооронд зохион байгуулах юм байна. Энэ жил 20450 шалгуулагч шалгалтад орохоор бүртгүүлээд байгаа аж. ЭЕШ-д орох эрхийн бичгийг хотод өгөх, өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс, орон нутагт өгөх шалгуулагчид шалгалт өгөхөөр сонгосон аймгаасаа энэ сарын 15-ны дотор очиж авах юм байна. Харин энэ онд төгсөж байгаа шалгуулагчид өөрийн төгсч буй сургуулиасаа авах аж. Суудлын хуваарийг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn хаягаар нэвтэрч ороод шалгуулагч өөрөө хэвлэж авна. Мөн өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ БҮТ-д ирж тамга дарж, гарын үсэг зуруулах юм байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.